Sunday, September 24, 2023
Blog

0

02-р сарын 18-нд SBN телевизтэй хамтран ” Монгол туургатны сар шинийн мэнд” контентийг бэлтгэн хийсэн.

0

Монгол туургатан театрын бүжигчин Б. Мөнгөнцоожийн анхны бие даасан ” МОНГОЛ БҮСГҮЙ” тоглолт 04-р сарын 29-нд болно.

0

Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Зуунмод хотын ЗДТГ, Аймгийн Ахмадын хороо, Монгол туургатан театр хамтран аймгийн 6 багийн ахмадуудын дунд “ДУУН ЦЭНГҮҮН-2023” арга хэмжээг 04-р сарын 25-ны өдөр зохион байгуулж 1-р байранд Баруун зуунмод баг, 2-р байранд Номт баг, 3-р байранд Баянхошуу баг шалгарсан.

0

Панжилова Рыжковагийн ” Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгийг 04-р сарын 19-нд Зуунмод хотноо, 04-р сарын 24,25-нд Говьсүмбэр аймгийн хүүхэд багачуудад тоглолоо.

0

Монгол туургатан театрын БҮЖИГЧИД “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд:2022 оны 11 дүгээр сарын 07-09-ний өдөр Зуунмод сумын 4, 5 дугаар сургууль болон Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн нийт 28 бүлгийн 857 сурагчид “Бий биелгээ сурцгаая” танин мэдэхүйн хөдөлгөөнт сургалтыг амжилттай зохион байгууллаа

0

11-р сарын 25-нд өдөр Монгол туургатан театр мэргэжлийн урлагийн байгууллага болж хөгжсөний түүхт 40 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд ТШ, УГЗ Ш. Гүрбазарын ” Шар гэгээ” драмын жүжиг, Их зохиолч Д. Нацагдоржийн цомнол, ТХШ, АЖ Б. Дамдинсүрэнгийн ” Учиртай гурван толгой” дуурь, “Гурван цагийн хэлхээс” хүндэтгэлийн тоглолт боллоо.

0

Төв аймгийн Монгол туургатан театр 2022.09.29-ний өдөр Манзуширын хийдэд 12:00 цагаас ойн театрт “Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжиг, 15:00 цагаас “Манзушир арт” ардын урлагийн тоглолтыг зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна./үнэ төлбөргүй/

0

Аймгийн Онцгой байдлын газартай хамтран театрын албан хаагчдыг сургаж дадлагажуулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах тактикийн дадлага, сургуулийг зохион байгууллаа.Тус хамтарсан дадлага сургалтыг зохион байгуулснаар байгууллагын ажилчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, түүнийг ашиглах талаар мэдлэг олголоо.

0

2022.09.09-ний өдөр Монгол туургатан театр Соёл урлагийн газар, Музей, Нийтийн номын сантай хамтран Алтанбулаг суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд:1. Туул гол дагуух хогийг цэвэрлэж2. “Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгээ хүүхэд багачууддаа тоглож3. “Монгол туургатан” концертоо үзэгч олондоо хүргэлээ.

0

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит Монгол ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын VII уралдаан 06 сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний хүндэтгэлийн “ГАЛА” тоглолт Төв аймгийн МТТ-т зохион байгуулагдаж шагналын хур буусан сайхан орой байлаа. Энэхүү уралдаанд Монгол туургатан театрын уртын дууч Ө.Батцэцэг болон Үндэсний хөгжмийн цөөхүүл шагнал хүртсэнд баярлаж бахдаж байна. МТТ-ынхаа хамт олонд баяр хүргэе.

<