Wednesday, November 20, 2024
Blog

0

02-р сарын 18-нд SBN телевизтэй хамтран ” Монгол туургатны сар шинийн мэнд” контентийг бэлтгэн хийсэн.

0

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ТӨВ АЙМГИЙН МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН УРАН САЙХНЫ УДИРДААЧ, ХӨГЖМИЙН БАГШ МУ-ЫН УГЗ Ш.АЮУШИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 2024-02-01

Гавьяаныхаа амралтдаа гарч буй Төв аймгийн Монгол туургатан театрын уран сайхны удирдаач, хөгжмийн багш МУУГЗ Ш.Аюушид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 1-ний өдөр МТТеатрт боллоо.Тус арга хэмжээнд аймгийн СУГ-ын дарга Б.Тунгалаг, Монгол туургатан театрын захирал Д.Намсрайноров болон Монгол туургатан театрын уран бүтээлчид оролцлоо.Хүмүүнийг соён гэгээрүүлэх их үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан МУ-ын УГЗ Ш.Аюуш багшид талархаснаа илэрхийлж, Төв аймгийн Соёл, урлагийн газар болон Монгол туургатан театраас ХҮНДЭТГЭЛ үзүүллээ.Ш.Аюуш нь 1946 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд төрсөн. 1966 онд Улаанбаатар хотын хөгжим бүжгийн сургуулийг нарийн бүрээч, морин хуурч гэсэн анхны хос мэргэжлээр төгссөн бөгөөд тэр үеийн зөвлөлтийн мэргэжилтэн Б.А.Кудряцов, хуурч Н.Буян нарын удирдлаган дор амжилттай суралцжээ. Ш.Аюуш нь 1966 оноос ЗХУ-ын Ленинград, Улан-Удэ хотуудад Соёлын дээд сургуульд суралцан Орос ардын найрал хөгжмийн багш удирдаачийн мэргэжил, мөн үлээвэр найрал хөгжмийн багш удирдаачийн хос мэргэжлээр амжилттай суралцан 1970 онд төгсжээ.Тэрээр 2008 оноос Төв аймгийн Монгол туургатан теарт хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж эхэлсэн. 2008 онд тус театрын 25 жилийн ойг угтаж 11-р сард Дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчид, бүрэн бүрэлдэхүүнээрээ Соёлын төв өргөөнд тус тус тоглосон. Мөн тус ондоо “Догшидын чимээлэн” CD гаргасан.2008 оноос хойш Монгол туургатан театрт ажиллах хугацаандаа тус театрын дуу, хөгжим, бүжгийн хөгжмийг ардын цөөхүүл найрал хөгжимчдийн хөгд нь тохируулж найруулан бичсэн.Аймаг байгуулагдсаны 84 жилийн ойд зориулсан “Цэнгэлийн дуу” тоглолтын Монгол бүжгийн чуулбар, халх, буриад, үзэмчин, хотон, торгууд, казак, дөрвөд, баяд, дархад зэрэг бүжгийн хөгжмийн найруулсан.2008 онд ЕБС-ийн багш болон сурагчдад, сумдын соёлын төвийн хөгжмийн багш нарт зориулсан сургалтын CD, сурах бичиг гаргасан. 2013 онд түүний санаачилгаар “Түмэн эхийн удам” 32 унаган хүүхэлдэйн өмсгөлтэй бүжгийг хөгжим болон хувцасны загвар хийцийг гаргаж хийсэн байдаг.2013 онд Төв аймаг байгуулагдсны түүхт 90 жилийн ойд зориулан 90 хүний бүрэлдэхүүнтэй ардын найрал хөгжим, 90 уртын дуучид, 90 бүжигчний урлагийн тоглолтын арга хэмжээг зохион гардан амжилттай зохион байгуулсан.2014 онд Цагаан сарын “Битүүлэг ёсон” тоглолтын 12 жилийн бүжгийн хөгжмийн бичсэн.МУУГЗ Ш. Аюушийн өөрийн зохиосон дуунууд МУСТА С. Баярсайханы шүлэг “Хайрын Зуунмод”, “Генерал”, Ц.Хулангийн шүлэг “Булган зоотой морь”, Т.Саранчимэгийн шүлэг “Бумбардай цэцэрлэгийн сүлд дуу”, С.Мижиддоржийн шүлэг “Цасны сүүтэй өргөх дуу” гэх мэт 10 гаруй дууны хөгжим бичсэн.2014-2018 онуудын аймгийн баяр наадмын Хүндэтгэлийн тоглолт болон, нээлт хаалтын арга хэмжээг найруулан тавьсан.Сумдын соёлын төвийн хөгжим, бүжгийн багш нарын “Мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх” сургалтыг 2 үе шаттайгаар 2017 оны 11 дүгээр сарын 02-22, 2018 оны 03-р сарын 01-ээс-22-ны өдрүүдэд театрын байранд зохион байгуулж, 14 сумын 8 бүжгийн багш, 10 хөгжмийн багш нийт 18 багшийг амжилттай төгсөж аймгийн соёл урлагийн боловсон хүчнийг чадавхжуулах үйлсэд их хувь нэмэр оруулсан.2018 онд Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын аймгийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулж, Улсын “Нүүдэлчин монгол” уралдаанд амжилтай оролцсон.2018 онд БНСУ-ын Пёнчан хотод болсон өвлийн олимпид тоглогдох тоглолтыг найруулан тавьж 6 удаагийн тоглолтыг зохион байгуулж нийт 950 гадаадын аялагч жуулчдад үндэсний урлагаа сурталчилсан.Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол туургатны дуулал” төслийг амжилттай хэрэгжүүлж, 2018 оны 11-р сарын 19-ний өдөр Монгол туутргатан театрын өвөл цагийн нээлтийн арга хэмжээнд тус бүтээлийг тавьж үзэгчдийн хүртээл болгосон манай тэргүүний ажилтан юм.2019 онд Сар шинийн баяр зориулан “Энх мэндийн хадаг” хүндэтгэлийн тоглолт, 2019 оны 04 дүгээр сард Монгол Улсын консерватортой хамтран Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд зориулан “Төрийн сүлд мину” хүндэтгэлийн тоглолт, Их зохиолч Д. Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг Монгол туургатан театрын тайзнаа найруулан тавиж, олны хүртээл болгосон.Хүмүүнийг соён гэгээрүүлэх их үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан олон зуун шавийг урлагийн замд хөтөлсөн МУ-ын УГЗ Ш.Аюуш багш танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0

Хөтөлбөрийн хүрээнд ” Зуун зам трэвэл” компанитай хамтран нийслэлийн 79-р сургуулийн 700 гаруй сурагчдад ТШ, СГЗ Ш. Гүрбазарын ” ШАР ГЭГЭЭ” драмын жүжгийг тайзнаа сэргээн толилуулж, дуучин Г. Тэмүүжин ая дуугаа өргөн, бүжигчин Г. Өлзийхутаг, С. Цэрэнсодном нар монгол бүжгийн хөдөлгөөний зааж өглөө.

0

Монгол туургатан театрын бүжигчин Б. Мөнгөнцоожийн анхны бие даасан ” МОНГОЛ БҮСГҮЙ” тоглолт 04-р сарын 29-нд болно.

0

Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Зуунмод хотын ЗДТГ, Аймгийн Ахмадын хороо, Монгол туургатан театр хамтран аймгийн 6 багийн ахмадуудын дунд “ДУУН ЦЭНГҮҮН-2023” арга хэмжээг 04-р сарын 25-ны өдөр зохион байгуулж 1-р байранд Баруун зуунмод баг, 2-р байранд Номт баг, 3-р байранд Баянхошуу баг шалгарсан.

0

Панжилова Рыжковагийн ” Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгийг 04-р сарын 19-нд Зуунмод хотноо, 04-р сарын 24,25-нд Говьсүмбэр аймгийн хүүхэд багачуудад тоглолоо.

0

Монгол туургатан театрын БҮЖИГЧИД “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд:2022 оны 11 дүгээр сарын 07-09-ний өдөр Зуунмод сумын 4, 5 дугаар сургууль болон Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн нийт 28 бүлгийн 857 сурагчид “Бий биелгээ сурцгаая” танин мэдэхүйн хөдөлгөөнт сургалтыг амжилттай зохион байгууллаа

0

11-р сарын 25-нд өдөр Монгол туургатан театр мэргэжлийн урлагийн байгууллага болж хөгжсөний түүхт 40 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд ТШ, УГЗ Ш. Гүрбазарын ” Шар гэгээ” драмын жүжиг, Их зохиолч Д. Нацагдоржийн цомнол, ТХШ, АЖ Б. Дамдинсүрэнгийн ” Учиртай гурван толгой” дуурь, “Гурван цагийн хэлхээс” хүндэтгэлийн тоглолт боллоо.

0

Төв аймгийн Монгол туургатан театр 2022.09.29-ний өдөр Манзуширын хийдэд 12:00 цагаас ойн театрт “Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжиг, 15:00 цагаас “Манзушир арт” ардын урлагийн тоглолтыг зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна./үнэ төлбөргүй/

0

Аймгийн Онцгой байдлын газартай хамтран театрын албан хаагчдыг сургаж дадлагажуулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах тактикийн дадлага, сургуулийг зохион байгууллаа.Тус хамтарсан дадлага сургалтыг зохион байгуулснаар байгууллагын ажилчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, түүнийг ашиглах талаар мэдлэг олголоо.

<