“БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР” ТӨВ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР” ТӨВ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

217
0
SHARE

Монгол улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна. Хөгжмийн уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, бүтээл туурвилыг сурталчлах, хөгжмийн урын санг шинэ, шилдэг бүтээлээр баяжуулах, нийтийн хүртээл болгох, монгол хөгжмийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, “Монгол туургатан театр”, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нэгдэж, өнөөдөр нээлтийн тоглолтоо зохион байгууллаа. “Бүх нийтийн хөгжмийн баяр” арга хэмжээний хүрээнд олон талт арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үүнд мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, ардын авьяастан, өсвөрийн хөгжимчдийг өргөнөөр хамруулах юм.

NO COMMENTS

LEAVE A REPLY