МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН,ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ Б. ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “ МОНГОЛ ТУУРГАТАН” ТЕАТРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тус театр нь анх 1928 онд Улаан гэр нэртэйгээр байуулагдаж 1943 онд Клуб, 1952 онд Соёлын ордон, 1982 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 220 дугаар тогтоолоор Хөгжимт драмын театрыг байгуулж 1982 оны 12 дугаар сарын 29-ны өдөр анхны нээлтээ хийснээр аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага бий болох театрын шинэхэн түүх эхэлсэн.
Улс орны зах зээлийн тогтолцоонд шилжсэн үеэс театрын бүтэц орон тоо, төсөв зардлыг хямдруулах бодлого баримтлан Хөгжимт драмын театрын нэр статусыг өөрчилж 2001 оноос “ Дүнжингарав” театр, 2005 оноос “ Театр киноны хүрээлэн” болгосныг аймгийн соёлын бодлого, орон нутгийн онцлогтой уялдуулан 2007 онд БСШУЯ-ны зөвшөөрөл, аймгийн Засаг даргын захирамжаар “ Монгол туургатан” театрыг шинэчлэн зохион байгуулж бүтэц орон тоог нэмэгдүүлэн мэргэжлийн урлагийн байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу ажиллуулж байна.Одоо тус театр нь нийт 65 орон тоотой ажиллан уран бүтээлчдийн 89,3 хувь нь мэргэжлийн хүмүүсээр хангагдсаны дотор Монгол улсын гавъяат цолтон 3, Соёлын тэргүүний ажилтан 17 хүн ажиллаж байна.
2009 онд Монгол улсын Засгийн газрын 254-р тогтоолоор Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шгналт Б. Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон.
“Монгол туургатан” театр нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлж өөрийн орны төдийгүй хөрш зэргэлдээ гадаадын улс орнуудын хүрээнд урлаг соёлын олон талт хамтын ажиллагааг зохион явуулах зорилготой ажиллаж байна.