Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид 6 удаагийн цахим тоглолтыг зохион...

Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид 6 удаагийн цахим тоглолтыг зохион байгуулжээ

657
0
SHARE
Дэлхий дахинд тархаад буй цар тахал “Ковид-19” вирусний улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Төв аймгийн “Монгол туургатан театр”-аас орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх үндсэн зорилт болон соёл урлагийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүрээнд өөрийн цахим хуудсаар болон аймгийн “Төв телевиз”-тэй хамтран цахим тоглолт зохион байгуулсаар байгаа билээ. Хөл хорио тогтоосон хугацаанд театрын 33 уран бүтээлч нийт 6 удаагийн цахим тоглолт зохион байгуулж, 49650 иргэнд хүргэж, хандалт авчээ. Цаашдаа ч энэхүү цахим тоглолтоо хуваарийн дагуу зохион байгуулж, иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY