“Ковид-19” цар тахлын хүнд цаг үед аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүд цар тахлаар өвчлөх эрсдэл өндөр байгаа тул 0-18 насны хүүхэд багачуудыг халдвараас урдчилан сэргийлэх зорилгоор витаминжуулах, амин дэмээр хангах хандивын цахим тоглолт 2021 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 19 цагаас Төв телевизийн шууд эпир, Монгол туургатан театр, Төв телевизийн пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэнэ. Бяцхан үрсээ витаминжуулах аянд хандив өргөж цар тахлаас хамгаалцгаая