2019 оны 04-р сарын 20-ны өдөр ТХШ, АЖ, Б. Дамдинсүрэн, ТХШ, АЖ, Л. Мөрдорж нарын 100 жилийн ойг аймгийн ЗДТГазар, МУ-ын Консерваторитой хамтарсан тоглолт болон ” Учиртай гурван толгой” дуурийг тоглосон. Монгол туургатан театр нь хөгжмийн зохиолчдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн “Алдартны танхим”-ыг шинээр байгууллаа.