Соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газрын ивээл дор Монголын Моно жүжгийн төвөөс зохион байгуулдаг “Ялагчдын цуваа Улаанбаатар” нэг хүний жүжгийн улсын уралдаанд тэргүүлсэн Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин Р.Янжиндулам “Ялагчдын цуваа-2021” олон улсын фестивальд тэргүүн байрыг эзэлж, гранпри шагналыг эх орондоо авчирлаа.